БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Баянгол дүүргийн ЗДТГ-т зочиллоо

medee2
admin

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр (2021.10.14) БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ЗДТГ болон хороодын албан хаагчдаа мэргэжлийн чиглэлээр туршлага судлах, дүүргийн боловсролын салбарт ажиллаж буй багш нараа мэдээллийн технологи болон гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх сургалтад сургах хүсэлтэй байгаа илэрхийллээ.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Улаанбаатар хотын төвийн дүүрэгт уригдаж ирсэндээ баяртай байна гээд боловсрол, мэдээллийн технологиор Энэтхэг улс дэлхийд тэргүүлж байгаа гэдгийг онцлон, мэргэжлээ дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй дүүргийн төрийн албан хаагчид болон боловсролын салбарынхныг сургах мэргэжлийг дээшлүүлэхэд хамтарч ажиллах боломжтойгоос гадна уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судалж, дэмжиж ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Гадаад харилцааны албаны дарга П.Цэнгэл, БГД-ийн 6 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сүхбаатар, Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай ажил хариуцсан ажилтан Д.Нямжаргал нар оролцлоо.