БГД-ийн боловсролын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа

medee51

Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, шинэ зуун жилийн босгон дээр Монголын багш нарын 55 дахь удаагийн баяр, Олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн удирдлагууд боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй дүүргийн боловсролын салбарын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл мөн шилдгээр шалгарсан багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд шагнал гардуулсан юм.

Төрийн дээд одон медаль АЛТАН ГАДАС ОДОН:

Нийслэлийн ерөнхий боловсролын 47-р сургуулийн биеийн тамирын багш Б.Баттулга
Хөдөлмөрийн Хүндэт медаль:

Нийслэлийн ерөнхий боловсролын 38-р сургуулийн багш Б.Норовдоо
БШУЯ-ны шагнал: Боловсролын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр:

Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн багш П.Оюунтунгалаг
Баянгол дүүргийн 15 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Х.Ундармаа
Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Б.Чимэгбаяр
Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн багш Ц.Мөнхдэлгэр
Баянгол дүүрэг 162 дугаар цэцэрлэг бүлгийн багш Ц.Саруултөгс
Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Г.Батдэлгэр
Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн аргазүйч Л.Жичбилэг
Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн арга зүйч Б.Нандин-Эрдэнэ
Баянгол дүүргийн 47 дугаар цэцэрлэгийн багш Т.Оюунчимэг
Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэгийн багш Ц.Уранчимэг
Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн багш Г.Цээжав
Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн арга зүйч Б.Дайриймаа
Баянгол дүүргийн Тэлмэн цэцэрлэгийн багш Г.Удвал
БШУЯ-ны “Хүндэт Жуух бичиг”-ээр:

Баянгол дүүргийн 198-р цэцэрлэгийн багш М.Сумъяа
Баянгол дүүргийн 96-р цэцэрлэгийн туслах багш Н.Гантуяа
Баянгол дүүргийн 93-р цэцэрлэгийн туслах багш Ю.Түмэнжаргал
Баянгол дүүргийн 133-р цэцэрлэгийн багш М.Мөнхцэцэг
Баянгол дүүргийн 98-р цэцэрлэгийн багш Р.Тогтохбаяр
Баянгол дүүргийн 77-р цэцэрлэгийн багш Э.Дорждэрэм
Баянгол дүүргийн 87-р цэцэрлэгийн багш Б.Батцэцэг
Баянгол дүүргийн Оньсхон-2 цэцэрлэгийн тогооч Я.Жаргалсайхан
Нийслэлийн Боловсролын газрын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр

Баянгол дүүргийн 89-р цэцэрлэгийн багш П.Чанцалмаа
Мөн дүүргийн Засаг даргын А/406 захирамжийн дагуу амжилт бүтээлээрээ тэргүүлсэн багш, ажилтан, байгууллагыг шалгаруулан алдаршууллаа.

“Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд “ЧАДВАРЛАГ БАГШ, АЖИЛТАН”:

Дүүргийн тэргүүний арга зүйчээр Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг П.Хорлоо
Цэцэрлэгийн тэргүүний эмчээр Баянгол дүүргийн 262 дугаар цэцэрлэг Б.Баярмаа
“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” арга зүйн шинэ санаа, шийдэл бүхий шилдэг хичээл түгээн дэлгэрүүлсэн багш

Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн арга зүйч Д.Оюунтуяа
“Баянгол-Чадварлаг багш”, “Баянгол-Цахим сургууль” хөтөлбөрийн хүрээнд “ШИЛДЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛ БОЛОВСРУУЛСАН БАГШ” шалгаруулсан ба амжилт бүтээлээрээ тэргүүлсэн багш

Цэцэрлэгийн шилдэг “Цахим хичээл”:

Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгийн биеийн тамирын багш С.Түмэнжаргал
Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэг О.Сэлэнгэ
Баянгол 198 дугаар цэцэрлэг Б.Тунгалаг
ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА-ыг амжилт бүтээлээр нь шалгаруулсан ба шилдэг байгууллага:

“Жишиг Ногоон Баянгол” аяны шилдэг оролцогч цэцэрлэг:

Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэг
Дүүргийн “Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг”

Баянгол дүүргийн 262 дугаар цэцэрлэг
Дүүргийн тэргүүний цэцэрлэг

Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэг