Мэндчилгээ

Баянгол дүүргийн эрхэм иргэд ээ!

2020 оны Орон нутгийн сонгуульд Монгол улсын, улс төрийн ууган хүчин 100 жилийн түүхт Монгол Ардын Намаас нэр дэвшин, дүүргийн иргэдийнхээ олонхийн саналаар төр түшилцэх хүндтэй үүрэг хүлээж, улмаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас итгэмжлэн, ирэх он жилүүдэд орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хүчин чармайлттай ажиллах үүрэг хүлээлгэснээр, Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Бид Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, ард иргэдээ ажилтай, орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж ажиллах, төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх, дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад зорьж, төрийн албан хаагчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэн, чадварлаг хүний нөөцийн багаар төрөлх хотынхоо хөгжилд хүчээ нэгтэн ажиллах болно.

Дээрх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд “Дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг өргөн барьж дүүргийн 225 мянга гаруй иргэний хөгжил, ахуй амьдралыг сайжруулахад чиглэгдсэн бодлогын баримт бичгийг батлуулж, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Бид Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, ард иргэдээ ажилтай, орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж ажиллах, төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх, дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад зорьж, төрийн албан хаагчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэн, чадварлаг хүний нөөцийн багаар төрөлх хотынхоо хөгжилд хүчээ нэгтэн ажиллах болно.

Төрийн үйлчилгээ

ААНэгжийн гадна тохижилтод
зөвлөгөө өгөх

ААНэгжийн гадна тохижилтод зөвлөгөө өгөх

Хог цэвэрлэгээ, агаарын болон орчны бохирдолгүй
цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх

Хог цэвэрлэгээ, агаарын болон орчны бохирдолгүй цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх

Ногоон байгууламжийг
нэмэгдүүлэх, сэргээн засах

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сэргээн засах

Камерийн хяналтыг
сайжруулах

Камерийн хяналтыг сайжруулах

БАЯНГОЛ ДҮҮРЭГТЭЭ ӨРГӨХ ДУУ

Үг: С.Эрдэнэ , Ая: Д.Отгонбаяр

Хан дөрвөн уул дэргэдээс минь түшээд

Хатан тунгалаг Туул гол минь урсаад

Ханаа дугуйлж тооноо өргөсөн өргөө минь

Хаяа өлзийтэй түмэн нь эв санаатай

Өндөр Жанрайсаг хойморт нь залраад

Өгөөмөр хишгээ бидэндээ хайрлаад

Цэнхэр хадган дундаас амгалан гэрэлтээд

Цэцэгтэй нь ч хүнтэй нь ч ивээж л байдаг даа

Дахилт:

Ард олноороо дүүрэн жаргалтай

Амар тайван Баянгол дүүрэг минь

Ард олноороо тэнүүн жаргалтай

Амар тайван Баянгол дүүрэг минь

Хөдөлмөр үйлсдээ хүн болгон шамдаад

Хөгжил дэвшлийн ирээдүй нь гэрэлтэй

Ардчиллын алхаанд хөг нийлүүлэн дуулаад

Алтан сүлдэт төрөө дээдлэн хүндэлье

Дахилт:

Ард олноороо дүүрэн жаргалтай

Амар тайван Баянгол дүүрэг минь

Ард олноороо тэнүүн жаргалтай

Амар тайван Баянгол дүүрэг минь